Нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт 800 хүн нэр дэвшинэ. Үүнийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэвлэлийн бага хурал хийхдээ онцолсон юм.
Тодруулбал, Багануур дүүрэг 17 мандаттай бөгөөд Монгол ардын нам болон Ардчилсан намын нийт 34 нэр дэвшигч үнэмлэхээ авсан. 17 мандаттай Багахангай дүүрэгт Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын 36 нэр дэвшигч, 41 мандаттай Баянгол дүүрэгт Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчид бүртгүүлж, үнэмлэхээ авчээ.
Түүнчлэн Баянзүрх дүүрэг 43 мандаттай бөгөөд нэг бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, 25 мандаттай Налайх дүүрэгт Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, 46 мандаттай Сонгинохайрхан дүүрэгт Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигч үнэмлэхээ гарджээ.
Үүнээс гадна 35 мандаттай Сүхбаатар дүүрэгт хоёр бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний намын, 35 мандаттай Чингэлтэй дүүрэгт Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, 35 мандаттай Хан-Уул дүүрэгт Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигч өрсөлдөнө.
Харин Нийслэл 45 мандаттай бөгөөд нийт 6 нам эвсэл, 2 бие даагч өрсөлдөж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800 нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ гарджээ.