Улсын хэмжээнд дөрвөн лабораторид энэ сарын 28, 29-нд нийтдээ 1 159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 313 тохиолдол бүртгэгдэж 305 буюу 97 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн найм нь сувилалд, гурав нь гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай найман хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
Хоёр өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 28-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүн, 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 65 хүн, 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдагдаж буй 4 хүний давтан шинжилгээ, сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн, тандалтын зорилгоор хийсэн 3 хүний сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75, тусгаарлах байранд ажиллаж байгаа 4 эмч, ажилтан, Орхон аймагт тусгаарлагдсан 45 хүний давтан шинжилгээ, Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 154 хүн болон үүрэг гүйцэтгэж байгаа 7 эмч, ажилтан, Алтанбулаг боомтоор орж ирсэн 42 жолоочийн шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй байна.