Азербайжан-Арменийн мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100-д хүрчээ

оруулсан Алсын Хараа

 Азербайжан, Арменийн маргаантай нутаг дэвсгэрийн асуудлаас үүдэлтэй мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100-д хүрсний 16 нь энгийн иргэн байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоохыг талуудад уриалсан байна. Уулын Карабахын асуудлаас үүдэлтэй хоёр улсын мөргөлдөөн ням гарагт эхэлсэн бөгөөд уг бүс нутаг нь Азербайжаны баруун нутагт оршдог боловч оршин суугчдын дийлэнх нь уугуул арменичууд юм.

В.Путин мягмар гарагт Арменийн Ерөнхий сайд Никол Пашинянтай утсаар ярьжээ. Талууд дээрх хямралыг өрнөснөөс хойш хоёр дахь удаагаа ярьж буй нь энэ юм. ОХУ-ын Ерөнхийлөгч үүсээд буй нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, дайсагналаа нэн даруй зогсоохыг уриалжээ.

“Азербайжан дахь Туркийн цэргүүд цэргийн ажиллагааг удирдаж байна” гэж Н.Пашинян мягмар гарагт мэдээлжээ. Туркийн хувьд Азербайжаныг бүрэн дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдээлэхдээ, Турк уг зөрчилд ямар нэгэн байдлаар оролцоогүй, оролцох ч шаардлага байхгүй гэжээ.

Сэтгэгдэл бичих