МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр /2020.9.22/ болжээ. Хурлаар тус намын аппаратад зарим томилгоог хийсэн байна.
Тодруулбал, МАН-ын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг, Гадаад харилцааны албаны даргаар М.Цэлмүүнийг томилжээ.
Энэ томилгооны онцлог нь Улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэг1990 онд, Гадаад харилцааны албаны даргаар М.Цэлмүүн 1991 онд төрсөн бөгөөд ерээд оны залуусыг эрх баригч намын томоохон албан тушаалд гаргаж ирж байгаа аж.
Учир нь аливаа улс төрийн намын “нэгдүгээр газар” хэмээгддэг Улс төрийн бодлогын газрыг урьд нь улс төрийн туршлага, нөлөөтэй хүмүүс удирдаж ирсэн байна.
Энэ утгаараа МАН-ын зарим гишүүн “Энэ том албан тушаалд хэт залуу хүмүүсийг томиллоо” гэх шүүмжлэлийг ч хэлжээ.
Гэхдээ олонх нь “Дараагийн үеийн залуусаа бэлдэж эхэлсэн нь харин ч сайшаалтай зүйл” хэмээн дэмжиж байжээ.