Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ качигоши хийлээ

оруулсан Алсын Хараа

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Миёогирюү-г ёрикири мэхээр давснаар качигоши хийж 8 даваа, 3 унаатай болов.

Энэ өдөр /09.23/ Озэки Асанояма, Комүсүби Окиноүми-г уватэнаге мэхээр хаяж 50-иас дээш хувийн амжилтаа хийж 8 даваа, 3 унаатай явна. Озэки Такакейшёо, Такарафүжитэй барилдан ошидаши мэхээр давж 9 даваатай болж башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Таканашо /М-1/-г ошидаши мэхээр давж 5 дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров /М-17/, энэ өдөр Котоеког ошидаши мэхээр унагаж 6 даваа, 5 унаатай болов.

Хошорюү С.Бямбасүрэн /М-16/, энэ өдөр Токушорюү/М-8/-д ошидаши мэхээр унаж 6 унаа, 5 даваатай байна.

Энэ өдрийн байдлаар Аки башёг 4 сумоч 9 даваатай тэргүүлж явна. Тухайлбал, Сэкиваке Шодай, Такаясү /М-6/-г, Вакатакакаге/М-8/, Чиёотайрюү/М-11/-г, Тобизарюү/М-14/, Оношо /М-9/-г тус давж 9 даваа, 2 унаатай башёг тэргүүлж байна. Тэдний араас 8 даваатай 3 бөх нэхэж явна.

Сэтгэгдэл бичих