Батлагдсан тохиолдол 313 болсноос 302 нь эдгэрчээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү /2020.09.23/ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1,406 хүнд шинжилгээ хийхэд 1,405 хүнд коронавирус илрээгүй.

Нэг хүний давтан шижилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь есдүгээр сарын 17-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй байна.

Бусад шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулахад,

  • Есдүгээр сарын 8-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 99 хүний сорьц,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц,
  • Дорноговь аймагт тусгаарлах ажиглах байран байсан 236 хүний давтан шинжилгээ,
  • Дорно аймагт тусгаарлагдсан 31 хүн
  • Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 140 хүн болон үүрэг гүйцэтгэсэн 38 эмч ажилчдын шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочийн шинжилгээ тус тус хийгджээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бөгөөд 97 хувийн эдгэрэлттэй байна.

ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа буй 9 хүний биеийн байдал хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.

Сэтгэгдэл бичих