ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 453 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн тухай ЭМЯ /2020.09.22/ мэдээлэв.
Ингэснээр манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 313 боллоо.
Коронавирусээр халдварласан иргэдийн 302 нь эдгэрээд буй юм. Одоогоор хяналтад найм, гэрийн ажиглалтад долоон хүн байгаа бол 287 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д коронавируст халдвартай 11 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.