Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийг ажлаа дорвитой хийхийг шаардаж загнажээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж явах үеэр хэсэг иргэд ГХЯ-ны гадаа бөөгнөрч байсан тул Ерөнхий сайд очиж уулзсан байна. Иргэд түүнд хандан "БНХАУ руу гарах хүсэлтээ гаргахад БНХАУ-ын тал хүлээж авахаа илэрхийлсэн. Харин манай Гадаад харилцааны яам эдгээр 109 иргэний асуудлыг шийдэж өгөхгүй байгаа" хэмээн Ерөнхий сайдад хэлжээ. Ерөнхий сайд тэр даруй Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийг дуудан гаргаж ирээд "Энэ асуудлаа хурдан шийд. Иргэдэд цаг тухайд нь мэдээлэл өгч бай. Битгий ингэж хүнд суртал гаргаж иргэдийг ядраагаад бай" хэмээн загнасан байна.