Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг иргэдийн асуудалтай өдөр бүр тулж байдаг хууль хяналтын байгууллагуудын дарга нарт өнөөдөр буюу 09 дүгээр сарын 21-нд үүрэг, чиглэл өглөө.
Улсын онцгой комисс хяналт шалгалтгүйгээр хилээр гадны иргэдийг нэвтрүүлсэн гэх мэдээлэл нийгэмд тарсан. Энэ талаар УОК-оос мэдээлэл хийж, худал хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд улс орны эрх ашигт санаатай болон санамсаргүйгээр халдах, иргэдийн гомдлын мөрөөр хянаж шалгах үйл явцад хараа хурц, хариуцлагатай, цаг алдалгүй ажиллах хугацаатай үүрэг өглөө.
Ерөнхий сайд ард “иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарлаагүй, зохион байгуулалттайгаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэж оролдож буй нөхөдтэй хуулийн хүрээнд тэмц, ард түмэнд мэдэгд.” гэдгийг онцолсон юм.