Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ

оруулсан Алсын Хараа

Ираны Техран мужид коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлсэн гэж тус мужийн коронавирустэй тэмцэх штабын дарга Алиреза Зали мэдэгджээ.

“Техранд халдварын гурав дахь давлагаа хэдийнээ эхэлснийг сүүлийн өдрүүдийн үзүүлэлт харуулж байна” гэж тэрбээр мэдэгдээд “гурав дахь болон хоёр дахь давлагааны хоорондын хугацаа маш богино байсныг” дурдсан байна.

“Вирустэй холбоотой хязгаарлалтыг буцаах, тэр дундаа ажлаа алсын зайнаас хийх журмыг дахин тогтоох хүсэлт бүхий захидлыг бид коронавирустэй тэмцэх штабын өмнөөс Эрүүл мэндийн сайдад илгээсэн” гэж Алиреза Зали нэмж хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд Иранд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Зуны сүүлчээр халдварын тохиолдол огцом буурсан бөгөөд наймдугаар сарын 31-нд 1642 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн долоо хоногуудад өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болжээ. Үүний дараа шинээр халдвар авагсдын тоо дахин нэмэгдэж, сүүлийн гурван өдөр хоногт 3000-аас давсан байна.

Иранд коронавирусний хоёр дахь эхэлснийг долдугаар сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих