оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа хийлээ. Тэрбээр энэхүү тулаандаа ялалт байгуулбал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болох байлаа.

Энэ удаа түүний өрсөлдөгчөөр Барбадос улсын тамирчин Кобиа Брийди байх бөгөөд өдгөө 28 настай тэрээр 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулжээ. Тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан хүчирхэг тамирчин юм. Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болсон юм.

НЭМЭЛТ: 10.52 цаг

Шүүгчдийн шийдвэрээр Н.Төгсцогт яллаа. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын 13 тулаан хийн 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гарри Рассель Жуниортой дахин тулалдах боллоо.

НЭМЭЛТ: 10.48 цаг

Арванхоёрдугаар үед Н.Төгсцогт илүүрхэж, тулааныг дуусгалаа. Энэхүү тулааны ялагчийг шүүгчдийн шийдвэрээр тодруулах боллоо.

НЭМЭЛТ: 10.44 цаг 

Арваннэгдүгээр үед Коби Брийди ялимгүй илүүрхлээ. Түүний урд гарын цохилтуудыг ээлж дараалан байндаа туслаа. Сүүлийн 12-р үе эхэллээ.

НЭМЭЛТ: 10.40 цаг

Аравдугаар үед Кобиа Брийди илт илүүрхлээ. Хоёр тамирчин 10 үеийн дараах байдлаар ядралт ихтэй харагдаж байна. Тулаан дуусахад хоёр үе үлдлээ.

НЭМЭЛТ: 10.36 цаг

Есдүгээр үед хоёр тулаанч харилцан цохилтуудыг хийж, тэнцүү тулалдлаа.

НЭМЭЛТ: 10.32 цаг

Наймдугаар үед Н.Төгсцогт илүү довтолсон тоглолтыг үзүүлсэн бол Кобиа Брийдигийн зүүн нүд гэмтэл авчээ.

НЭМЭЛТ: 10.27 цаг

Долдугаар үед Н.Төгсцогт хэд хэдэн хүчтэй цохилтыг хийж, илүүрхлээ.

НЭМЭЛТ: 10.24 цаг

Зургадугаар үе Коби Брийдигийн давамгайлал дор өндөрлөлөө. Коби Брийдий сүүлийн гурван үеийн төгсгөлийг сайн хийлээ.

НЭМЭЛТ: 10.20 цаг

Эхний таван үеийн дараах байдлаар Кобиа Брийди нийт 290 гаруй цохилт хийгээд байгаа бол Н.Төгсцогт 220 гаруй цохилт хийгээд байна.

НЭМЭЛТ: 10.16 цаг

Дөрөвдүгээр үед Кобиа Брийди довтолсон Н.Төгсцогт хамгаалсан маягтай явагдаж өндөрлөлөө.

НЭМЭЛТ: 10.12 цаг

Эхний гурван үед Н.Төгсцогт илүүрхэн хоёр ч удаа өрсөлдөгчөө тоолууллаа. Тулаан 12 үе үргэлжилнэ.

НЭМЭЛТ: 10.04 цаг

Мэргэжлийн боксын рингэнээ Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа МУГТ, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтын ээлжит тулаан өнөөдөр /2020.09.20/АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод байрлах Мохеган Сан казинод явагдаж байна.

Түүний өрсөлдөгч нь одоогоор 15 тулаан хийн 15 ялалт байгуулаад буй өдгөө 28 настай Америк тулаанч Кобиа Бриди.


 

Сэтгэгдэл бичих