ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 401 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв. Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 312 боллоо.
ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг даваа, лхагва, баасан гарагийн 11.00 цагт олон нийтэд танилцуулж байгаа. Тиймээс вирус илэрсэн иргэний тухай мэдээллийг маргааш нийтэд дэлгэрэнгүй танилцуулах юм.
Ташрамд дурдахад Монгол Улсад коронавирусний батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэрээд буй юм. ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаагаас 7-гийнх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.