Тусгай нислэгээр дөрвөн улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 транзит тусгай  өнөөдөр 20:10 цагт  онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ.

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажилласан байна.

Тус нислэгээр 262 зорчигч ирэв. АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас ирсэн эдгээр иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлажээ.

Сэтгэгдэл бичих