коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрчээ

оруулсан Алсын Хараа

Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Эдгэрсэн хүмүүс 22 настай, эрэгтэй 43 хоног, 24 настай, эрэгтэй 31 хоног эмчлүүлжээ.

Ингэснээр одоогийн байдлаар манай улсад коронавирусний нийт 311 тохиолдол бүртгэгдсэнээс 300 нь эдгэрчээ.

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 9 дүгээр сарын 11-13-нд нийт 1803 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна.
Уг шинжилгээнд 8 дугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 207 хүн, 8 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 257 хүн, 8 сарын 28-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 100 хүн, 9 дүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 263 хүн, 8 дугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн 245 хүн, Сүхбаатарт тусгаарлагдаж байгаа 71 хүн, Замын-Үүд суманд тусгаарлагдаж байгаа 255 хүний давтан шинжилгээ багтжээ. Мөн сайн дураар 46 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 200 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн 77 жолооч, сувилалд тусгаарлагдаж буй 11, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй 68, Орхон аймагт тусгаарлагдаж буй 3, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй 18 хүний давтан шинжилгээ халдваргүй гарчээ.

Сэтгэгдэл бичих