10 ЖИЛИЙН ОЙН ДУРСГАЛЫН ЭД ЗҮЙЛСИЙН ЗАГВАРЫН САНАЛ ИРҮҮЛЭХ ЗАР

оруулсан Алсын Хараа
УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНХААРАЛД
“Эрдэнэс-Тавантолгой" хувьцаат компанийн 10 жилийн ойд зориулсан дурсгалын эд зүйлсийн загварын уралдааныг зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 10 жилийн ойн түүхэн амжилт, цаашдын зорилт, хөгжил дэвшил, уурхайн үйл ажиллагаа, говь нутгийн онцлогийг илэрхийлж зохиомжилсон байна.
  • Компанийн брэндбүүк, логоны өнгө, загварт нийцүүлэн уран сайхны аргаар Тавантолгой болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор “ховор” амьтны жагсаалтад багтсан, Ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгдсэн Говийн Шилүүсийг дүрслэн оруулсан байна.
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 10 жилийн дурсгалын эд зүйл нь 2 төрлийн хэмжээстэй байх ба том нь 50 см-ээс өндөргүй, 5 кг-аас хөнгөн байх, жижиг нь 30 см-ээс өндөргүй 2.5 кг-аас хөнгөн байх ба алт, мөнгө зэрэг үнэт металь, өнгөт металь болон байгалийн чулуу, хуванцар зэргийг ашиглан бүтээсэн байж болно. Уг бүтээл нь зөөлөвч бүхий зориулалтын гоёмсог хайрцаг сав баглаатай байна.
  • Ирүүлсэн бүтээл нь зохиогчийн эрхийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • Тус бүтээлийн эх загварыг компани 10 жилийн ойн бүхий л дурсгалын эд зүйлд ашиглах ба медалион, энгэрийн тэмдэг, сувинер, ойн медаль зэрэгт ашиглах эрхийг олгох шаардлагатай.
  • Бүтээлийн 3 хэмжээст загвар зураг, утга санааны тайлбарын хамт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Захиргаа, удирдлагын газарт ирүүлнэ үү.

Сэтгэгдэл бичих