Франкфуртын тусгай нислэгээр 245 иргэн эх орондоо ирнэ

оруулсан Алсын Хараа

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 10:00 цагт хөөрсөн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоц энэ сарын 15-ны 05:20 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирэх бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүлийн 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 172 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих