/NHK/. Японы нэгэн эмнэлэгт коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд робот ашиглаж эхэлжээ. Ингэснээр эмч, сувилагч нар тасагт нь орохгүйгээр өвчтөнүүдийнхээ биеийн байдлыг хянах боломж бүрдсэн байна.
Уг төхөөрөмж нь таблеттэй, алсаас удирдах боломжтой бөгөөд эмнэлгийн ажилтнууд таблетийн тусламжтайгаар өвчтөнүүдтэй харилцах ажээ. Эмнэлгийн удирдлагууд цаашид уг системийг өвчтөнүүдийг эргэн ирж буй хүмүүст зориулан нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг ар гэрийнхэн, найз нөхөдтэйгээ уулзахыг зөвшөөрөхгүй байгаа юм. “Fukui-ken Saiseikai” эмнэлгийн дарга Тоя Дайшүгийн мэдээлснээр, роботыг ашигласнаар эмч, сувилагч нарын тасгууд руу орох тоог бууруулж байгаа тул ихээхэн үр дүнтэй байгаа ажээ.
Японы “All Nippon Airways” агаарын тээврийн компанийн оператор “ANA Holdings” компани уг роботыг бүтээсэн бөгөөд одоо өөр төрлийн роботуудыг бүтээхээр ажиллаж байгаа юм байна.