САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

оруулсан Алсын Хараа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн III улирлын ээлжит хуралдаан Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, тооцоо судалгаа;
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хэрэгжилт;
  • Зээлжих зэрэглэлийн талаар;
  • Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар;
  • “Сэндбокс зохицуулалтын орчин журам”-ын төсөл;
  • “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн тухай тус тус хэлэлцэв.

СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даргалж,  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Сэтгэгдэл бичих