Энэтхэг халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт жагсаж эхэллээ

оруулсан Алсын Хараа

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 90 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо нь Бразилын ижил үзүүлэлтийг давжээ.

Ингэснээр Энэтхэгт 4204613 хүн халдвар авч, тус улс нь халдвар хамгийн их тархсан орнуудын хоёрдугаарт жагсаж эхэлсэн байна. Мөн Энэтхэгт 71642 хүн халдвараар нас барсан нь АНУ, Бразилын араас бичигдэх өндөр үзүүлэлт юм.

Энэтхэгийн таван мужид сүүлийн үед халдварын тохиолдлын тоо ихээхэн нэмэгдэх болжээ. Мөн Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн цуцалсаар байгаа юм.

Энэтхэгт сүүлийн долоон хоногт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж, өдөр бүр 75 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэн байна.ШИНЭ ДЕЛИ. /BBC/

Сэтгэгдэл бичих