Иргэдийн данс руу 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг өнөөдрөөс эхлэн шилжүүлнэ

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг өнөөдрөөс эхлэн арилжааны банкан дахь иргэдийн данс руу шилжүүлнэ гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгч буй мэдээллээ.

Улмаар үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкан дахь дансны мэдээллийг тулган, баталгаажуулалт хийгдсэнээр гүйлгээ хийгдэх юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  зүгээс иргэдэд олгох ногдол ашгийн 179 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү 100 хувь шилжүүлсэн гэнэ. Тиймээс одоо Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс дансаа нээлгүүлсэн иргэдийн ногдол ашгийг олгох юм.

ИРГЭН ТАНЫ АВАХ НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ

  • 1072 хувьцаатай иргэн 96 480 төгрөг
  • 1063 хувьцаатай иргэн 95 670 төгрөг
  • 964 хувьцаатай иргэн 86 760 төгрөг
  • 857 хувьцаатай иргэн 77 130 төгрөг
  • 750 хувьцаатай иргэн 67 500 төгрөг
  • 536 хувьцаатай иргэн 48 240 төгрөг
  • 527 хувьцаатай иргэн 47 130 төгрөг

Сэтгэгдэл бичих