Америкийн “MTV” сувгийн “Video Music Awards-2020” наадмаас /VMA/ дуучин Леди Гага хамгийн олон шагналыг, дуучин “Weeknd” шилдэг шагналыг тус тус хүртлээ. Тэдний аль аль нь дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан чухал үгсийг үзэгчдэдээ хүргэжээ.
“Оны шилдэг уран бүтээлч”, “Оны шилдэг уран бүтээл” зэрэг таван шагналын эзэн болсон Леди Гагагийн хувьд “Амны хаалт зүүх нь хүндэтгэлийн нэгэн хэлбэр юм” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр Ариана Грандегийн хамтаар “Rain on Me” дуугаа анх удаа тайзан дээрээс үзэгчдийн хүртээл болгосон байна.
Электрон амны хаалт зүүсэн Леди Гага мөн “Stupid Love,” “Chromatica II” and “911.” зэрэг дуунуудынхаа нэгтгэсэн хувилбарыг дуулжээ. Мөн А.Грандетэй хамт толилуулсан үзүүлбэрийн арын бүжигчид бүгд амны хаалт зүүсэн байжээ. А.Гранде болон БНСУ-ын "BTS" хамтлаг энэ удаагийн наадмаас тус тус дөрвөн шагнал хүртжээ.
Дуучин “Weeknd”-ийн хувьд “Оны шилдэг клип” шагналын эзэн болсныхоо дараа үг хэлэх үеэрээ цагдаа нарын буруутай үйлдлийн хохирогч болсон Жейкоб Блейк, Бреонна Тейлор нарт хүндэтгэл үзүүлээд, тэдэнд шударга ёсыг үзүүлэхийг уриалсан байна.
Ташрамд дурдахад, "VMA-2020" наадмын хөтлөгч Кеке Палмер хорт хавдрын улмаас өнгөрсөн долоо хоногт 43 насандаа таалал төгссөн жүжигчин Чедвик Боузманыг "жинхэнэ баатар" хэмээн дурсжээ. НЬЮ-ЙОРК. /AP/