Та нийгмийн халамжийн зургаан үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

оруулсан Алсын Хараа

Иргэн та www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд дансаа бүртгүүлж амжсан уу. Хэрэв амжаагүй бол нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авахын тулд дараах 4 хэлбэрээр хүсэлт гаргах боломжтой.

• www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлж хүсэлт гаргах
• ebarimt гар утасны аппликэйшн ашиглан хүсэлт гаргах
• төрийн үйлчилгээний цахим машин болох “ТҮЦ машин”-аар
хүсэлт гаргах
• Нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах
боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах
боломжтой.

Цахим хэлбэрээр хүсэлт гаргахдаа иргэн та арилжааны банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн байх шаардлагатай. Ингэснээр банк харгалзахгүй өөрийн дансыг бүртгүүлж халамжийн мөнгөө данс руугаа шууд авах боломж бүрдлээ.

Эхний ээлжинд:

• Насны хишиг
• Жирэмсэн эхийн тэтгэмж
• 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
• Ихэр хүүхдийн тэтгэмж
• Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
• Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой.
www.ehalamj.mn Халамжийн нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилготой юм.

Сэтгэгдэл бичих