АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын хүмүүст Америкийн иргэншил олгох ёслолд оролцсон байна. Уг ёслол Бүгд Найрамдах намын сонгуулийн өмнөх их хурлын хүрээнд Цагаан ордонд мягмар гаргийн орой болжээ.
АНУ-ын засаг захиргаа болон Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны аль аль нь урьдчилж зарлаагүй иргэний харьяалалд хүлээн авах энэхүү ёслолыг Дотоодын аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Чед Вулф явуулжээ. Өмнө нь Д.Трамп мөн энэ өдөр түүнийг Дотоодын аюулгүй байдлын сайдад албан ёсоор нэр дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Орон нутгийн цагаар 22 цаг өнгөрсний дараа таван хүн Америкийн иргэн болжээ. Тэд Боливи, Ливан, Энэтхэг, Судан болон Гана улсаас цагаачлан ирсэн хүмүүс бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-д байнга оршин сууж байгаа аж. Ёслолыг АНУ-ын мэдээний зарим сувгаар шууд дамжуулсан байна. Түүнчлэн их хурлын албан ёсны цахим хуудсаар үзүүлжээ.
Д.Трамп АНУ-ын шинэ иргэдэд баяр хүргээд, "шинэ гишүүд"-ийг "Америкийн гайхамшигтай гэр бүл"-д угтан авсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.ВАШИНГТОН. /TASS/.