“Эрдэнэс-Тавантолгой” компани иргэдэд олгох ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлжээ

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн тавдугаар сараас иргэдэд тараахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч өдийг хүртэл иргэдэд ногдол ашиг олгоогүй байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэс-Тавантолгой” ХК мөнгөө гүйцэд шилжүүлээгүй учраас ногдол ашиг тарааж эхлээгүй гэх мэдээллийг өгч буй.
Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс “Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа холбосон бүх иргэний ногдол ашгийг тараахад хангалттай хүрэлцэхүйц мөнгийг ҮЦТХТ рүү хэдийнэ шилжүүлжээ.

Энэ талаар“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тодруулахад  “Ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Ногдол ашгийг иргэдэд тараах ажлыг ҮЦТХТ хариуцдаг.

Бид өнгөрсөн тавдугаар сараас эхлээд иргэдийн ногдол ашгийн мөнгийг үе шаттай шилжүүлж, бүртгэл бэлэн болсон иргэдийн дансанд тухай бүр шилжүүлэх шаардлага тавьж ирсэн” гэсэн мэдээлэл өглөө.

Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх, мэдээллийг нь хадгалах, ногдол ашгийг дамжуулан тараах үүрэгтэй газар нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК юм.

_13032014_1394681898_2072290987_erdenes "Эрдэнэс-Тавантолгой" компани иргэдэд олгох ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлжээ

 

Сэтгэгдэл бичих