Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт 34 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгний дараа коронавирусын халдвар авч, өөрийгөө тусгаарласнаа зарлалаа. Энэ үдэшлэгт Английн хөлбөмбөгчин Рахим Стерлингээс эхлээд спортын олон од оролцсон байна. “Би “Ковид-19”-инй халдвар авснаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлаж байна. Баасан гаригт болсон төрсөн өдрийн үдэшлэгний дараа бямба гаригт шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарлаа.Тиймээс надтай хамт байсан найзууд маань аюулгүй байдлаа хангаж өөрсдийгөө тусгаарлаарай” хэмээн твиттерээр дамжуулан мэдэгджээ. Үдэшлэгний бичлэгийг үзэхэд оролцсон хүмүүс бүгд маскгүй, хүн хоорондын зай баримтлахгүйгээр бүжиглэж байсан байна. Олимпийн найман удаагийн аварга Усайн Болт 9.58 секундээр 100 метрийн гүйлт, 19.19 секундээр 200 метрийн гүйлтийн рекордыг эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар Жамайка улсад 1413 хүн халдвар авч, 16 хүн нас бараад байна. Сүүлийн өдрүүдэд нийслэл Кингстонд халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 14 хоногт 410 хүн халдвар авчээ.
Эх сурвалж:The Guardian