Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 263 иргэн өнөөдөр ирнэ

оруулсан Алсын Хараа

ОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай юм.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150, нийт 263 иргэн эх орондоо ирэх юм байна.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих