Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах боломжийг Дональд Трампт олгохгүйн тулд ардчилсан намынхан чадах бүхнээ хийх хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон үзэж байна. Энэ тухай тэрбээр Ардчилсан намынхны сонгуулийн өмнөх хурлын үеэр мэдэгджээ.
“Ерөнхийлөгчийг өөр нэг дайсагнасан улс биш бид өөрсдөө сонгож байгаагаар саналаа өгөөрэй. Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден, түүнтэй хамт дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис нарт энгийн олонхийн саналаар ялалт ирэхгүй. Ж.Байден, Камала нар 3 саяар илүү санал авсан ч ялагдаж магадгүй гэдгийг санах хэрэгтэй. Трампт ялах боломжийг олгохгүйн тулд бидэнд олон тооны санал хэрэгтэй” гэж Х.Клинтон ярьжээ.
Улс оронд тулгарч буй асуудлыг Д.Трамп зохицуулж чадаагүй гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр мөн илэрхийлсэн байна. “Хамгийн баян америкчууд цар тахлын үеэр 400 тэрбум ам.доллароор баяжиж байхад 40 сая хүн ажлын байраа алдсан нь шударга бус явдал юм” хэмээн Х.Клинтон хэлсэн байна. НЬЮ-ЙОРК. /TASS/