Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт болж байна

оруулсан Алсын Хараа

Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг өчигдөр эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх  байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар оролцлоо.

4bb7eb5f-8b82-4f16-be8d-a728d4e647fd Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт болж байна

Хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа “Ковид-19” цар тахал, цаг агаарын болон эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээнд олон улсын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чуулга уулзалтад улс орнуудын парламентын 150 гаруй тэргүүн болон парламентын гишүүд, мэргэжилтнүүд, НҮБ-ын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч уригджээ.

Парламентын тэргүүн нарын чуулга уулзалтыг 5 жил тутамд нэг удаа НҮБ-тай хамтран зохион байгуулдаг юм.

“Хүн төрөлхтний тусын тулд энх тайван ба тогтвортой хөгжлийг хангах илүү үр дүнтэй, олон талт хамтын ажиллагааны төлөө” сэдвийн хүрээнд Австри улсын Вена хотод зохиогдохоор төлөвлөгдсөн албан ёсны чуулга уулзалт “Ковид-19” цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон билээ.

Тиймээс цар тахал болон дэлхийн засаглал, тогтвортой эдийн засаг ба цаг уурын онцгой байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар парламентуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Спикерүүд ийнхүү анх удаагаа цахим хэлбэрээр хуралдаж байгаа юм.

9c44688a30bf00a6a8093641ec0cf8a3_x3 Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт болж байна

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бүгдийн сайн сайхны төлөө, бүгдэд шударга ёсыг хүртээх хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцоно.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих