УИХ-ын эмэгтэй гишүүд бүлэг байгуулав

оруулсан Алсын Хараа

УИХ дахь 13 эмэгтэй гишүүд өнөөдөр /08.20/  мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргатай зөвшилцөж, эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсан байна. Эмэгтэйчүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахлах юм.  Нам харгалзахгүй, улстөржихгүй асуудалд хандахаар нэгджээ. Ингэхдээ, 10 гаруй асуудлыг чухалчлан үндсэн үйл ажиллагаагаа хариуцахаар болсон байна. Мөн 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 2,5 тэрбум төгрөгийг суулгах чиглэлээр идэвхтэй ажиллаж, эхнээсээ үр дүн нь гарч байгаа гэдгийг Д.Сарангэрэл гишүүн онцолсон юм.  Нийгмийн бүхий л болж бүтэхгүй зүйлийн суурь болсон архидалттай холбоотойгоор хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжуудыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах юм байна. Энэ тухай  УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Бид нам эвсэл үл хамаарч, нэгдсэн зорилгоор ажиллахаар нэгдсэн. Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгал экологийн чиглэлд эмэгтэйчүүд түлхүү ажиллах болов уу гэж сонгогдсон. Тиймээс бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Өнөөдөр Монгол улс архины хамаарлын хувьд тэргүүл буй улс орнуудын эгнээнд явж байгаа" гэв.

Сэтгэгдэл бичих