Нийслэл хотод өнөөдөр улсын өмчийн цэцэрлэгүүд хүүхдүүдээ бүртгэж эхэллээ.
2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан БШУЯ нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 5 болон гурваас дээш насны хүүхдүүдийг 8 дугаар сарын 21-нийг дуустал бүртгэнэ.
Өмнөх жил бүртгүүлсэн хүүхдүүдийг 8 дугаар сарын 24-28-нд харьяа дүүргийн цэцэрлэгүүдэд ажлын цагаар мөн бүртгэн баталгаажуулах юм.
Энэ жил дэлхийн нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс 2 настай хүүхдийг гэр бүлд нь, эцэг, эх, ар гэрийн асрамжинд байлгаж, хамгаалах, хөгжүүлэх, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор цэцэрлэгт бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нэг ангид элсэх хүүхдийн тоо 20 байх юм. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар бус биечлэн очиж тэмдэглүүлэх уламжлалт аргаар явуулахаар болоод байна.
Мөн өнөөдөр улсын өмчийн цэцэрлэгүүдийн адил хувийн хэвшлийн цэцэрлэгүүд бяцхан иргэдээ бүртгэж эхэллээ.