УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш /2020.08.17/ нээнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долдугаар сарын 30-нд ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд хуралдуулах захирамж гаргасан юм.
Тус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тодотгол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл зэрэг нийт есөн асуудлыг хэлэлцэн батлахаар төлөвлөөд буй юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх төслүүд:
- Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
- Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслүүд багтав.