Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц хуваарийн дагуу өчигдөр орой, 8 дугаар сарын 14-ний 21.15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ.
Энд бага насны хүүхэдтэй гэр бүлийн 53, жирэмсэн 17, өндөр настан, асран хамгаалагчтай 30, хөгжлийн бэрхшээлтэй 9, эрүүл мэндийн шалтгаантай 28, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулаад байсан 29, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 94, АНУ, БНСУ-ын ЭСЯ-дын дипломат 7 ажилтан иржээ.
Энэ нь 55 дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм. Тус нислэгээр ирсэн иргэдийг "Эрхэс", "Токио Ин" зочид буудал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д 21 хоног тусгаарлана.
Мөн өнөөдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн таранзит нислэгээр 6 улсаас 260 иргэн эх орондоо ирэх юм. УОК-ын шийдвэрээр энэ 8 дугаар сард 14 удаагийн тусгай нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авна.