ОУХМ, ахмад гүйгч Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэлх 1000 км гаруй замыг гүйлт хийж туулахаар долдугаар сард замд гарсан билээ. Тэрээр наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод хүрэхээр төлөвлөсөн бөгөөд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэл нийтдээ 34 хоногийг зарцуулж зорьсондоо хүрч чадсан юм.
Говь-Алтай аймгийн иргэн, Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар нь Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж 2020 оны 08 дугаар сарын 08-нд нийслэлд ирлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж, ийнхүү гүйх санаачилга гаргасан байна.