Солгой хүмүүсийн бусдаас онцлог 10 сонирхолтой баримт

оруулсан Алсын Хараа

Солгой гэхээр зөвхөн зүүн гараар бичдэг хүмүүс биш юм. Баруун гараар бичдэг хирнээ зүүн гараар хоолоо халбагадаж иддэг, зүүн гараар далладаг, зүүн хөлөөрөө бөмбөг өшиглөдөг хүмүүс багтана.

Солгой хүмүүст асуудал мундахгүй их. Энэ дэлхий бүхэлдээ баруун гартнуудад зориулагдсан. Сурагчийн ширээ зөвхөн баруун гаранд зориулсан байдаг. Хайч гэхэд баруун гарт зориулсан болохоор солгой гартнууд заавал сурах хэрэгтэй болно. Зарим хөгжмийн зэмсэг тухайлбал гитар гэхэд баруун гартнуудад зориулсан байдаг.

Гэхдээ солгой гартнуудад гайхалтай онцлогууд байдаг.

Солгой гартнууд нь баруун тархины хөгжил сайтай, энэ нь бүтээлч сэтгэхүйтэй холбоотой байдаг.

1. Дэлхийн хүн амын ердөө 10 хувь нь солгой хүмүүс байдаг

Хэрэв та солгой бол өөрийгөө дэлхийн хүн амын тэр багахан хэсэгт нь хамаарагддаг гэж бодож болно. Энэ нь гайхалтай биш гэж үү?

2. Солгой хүмүүс өөрсдөд нь зориулсан өдөртэй

8 сарын 13-нд дэлхий даяар Олон улсын солгой хүмүүсийн өдрийг тэмдэглэдэг.

3. Солгой хүмүүс дэлхий ертөнцийг өөрөөр бодож тунгаадаг

Баруун гартнууд ямар нэг өөдрөг зүйлийг "баруун"  талтай холбож үздэг бол солгой хүмүүст зүүн тал нь үргэлж илүү байдаг. Олон алдартай өгүүлбэр солгой хүмүүст арай өөр сонсогддог. Тийм учраас тэд баруун гартнуудаас өөрөөр сэтгэдэг.

4. Тэд амархан стресстдэг

Шотландад хийсэн судалгаагаар солгой хүмүүс нь аймшгийн кино үзсний дараа амархан стресстэж эхэлдэг. Энэ нь баруун тархитай холбоотой юм. Солгой хүмүүст  баруун тархины хөгжил илүү давамгайлдаг.

5. Тэд бусдаас илүү ухаалаг

Олон алдартай солгой хүмүүс өндөр IQ-тай байжээ. Бенжамин Франклин, Алберт Эйнштэйн хоёр мөн солгой юм.

6. Тэд бол ичимхий

Солгой хүмүүс харьцангуй ичимхий. Энэхүү сэтгэл хөдлөлийг баруун тархи хянадаг, тэнд байрладагтай холбоотой.

7. Та хэвлийд байхдаа л солгой болсон байдаг 

ABC News-т дурдснаар, бие давхар үедээ стресстэж байсан эхчүүд голдуу солгой гартнуудыг төрүүлдэг магадлалтай гэжээ. Мөн 40 наснаас хойш төрүүлсөн эхчүүдийн хүүхэд солгой байдаг гэнэ.

8. Тэд илүү бүтээлч байдаг

Баруун тархины хөгжил сайтай солгой хүмүүс хайрцагнаас гадна бодож сэтгэхдээ сайн байдаг. Иймд тэдний бүтээлч сэтгэхүй нь урлаг соёлын салбарт амжилт дагуулдаг.

9. Та бол хааны угсааных гэж өөрийгөө ойлгож болно

Олон алдартай хааны угсааныхан солгой хүмүүс байдаг. Хатан хаан Викториа болон түүний эх солгой юм. Хунтайж Жорж, түүний эцэг хунтайж Вилльям мөн адил. Иймд өөрийгөө титмээр чимэглэхэд яагаад болохгүй гэж..

10. Солгой хүмүүсийн ихэнх нь ерөнхийлөгч болох хувь тавилантай

Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар бүгд солгой хүмүүс юм. Танд нэг тийм удирдагч мэт мэдрэмж төрж байна уу?

Сэтгэгдэл бичих