Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар П.Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо. П.Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тэрээр
- 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
- 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч
- 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга
- 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга
- 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан.