БНЧУ-аас 200 орчим монгол иргэнийг эх оронд нь хүргэж өгөх тус улсын авиа компанийн тусгай нислэгийн онгоцыг өнөөдөр Улаанбаатар хотын "Чингис хаан" олон улсын нисэх буудалд хүлээн авна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар, Чех улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тус улсын агаарын хөлгөөр хүлээн авах шийдвэрийг УОК-оос гаргажээ. Ингэхдээ Чех улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас иргэдийн онгоцны тийз, монголд ирээд тусгаарлах 21 хоногийн зардлыг нь бүрэн даах юм. Энэ удаагийн нислэг нь энэ сард иргэдээ татан авч буй зургаа дахь тусгай нислэг юм.
Ташрамд дурдахад, УОК-ын шийдвэрээр энэ сард нийт 14 тусгай нислэгээр гадаадад байгаа 3500 орчим иргэнээ татан авах шийдвэр гаргасан. Хамгийн сүүлд буюу өчигдөр ирсэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 иргэн эх орондоо ирсэн. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корперайт, Зүчи, Кемпинский зочид буудлууд, Энхсаран, Ивээлэн, Жаргалант сувилалд тусгаарласан юм.