Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу энэ сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.
- Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
- Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
- Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
- Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
- Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.
Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.