ЦЕГ-ын зарим удирдлагыг өөрчилжээ

оруулсан Алсын Хараа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд  өнгөрсөн баасан гаригт /2020.07.31/ тушаал гаргаж, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг, Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг, дэд даргаар хурандаа Б.Даваажавыг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг, Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг, дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг  томилжээ.

Б.Должинжав
Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих