Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 1, 2-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Сэлэнгэ, Дархан чиглэлийн замуудын зарим зорчих хэсэг эвдрэлд орсон байна.
Тодруулбал 8-р сарын 01-ний өдөр орсон усархаг, ширүүн борооны улмаас А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу эвдрэл үүсээд байгаа аж. Тухайлбал Шарын голын гүүр гараад 262-263-р км-т замын далан хөвөө гурван хэсэгт үерт урсаж, эвдрэл үүсчээ.
Иймээс иргэд олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа