БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үер болсны улмаас 6 хүн амиа алдаж, 8 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх штаб даваа гарагт мэдэгдсэн байна.
Гол үерлэсний улмаас Кёнгидо, Чунчон-Пукто мужуудад 3 хүн амь үрэгдсэн бол өөр 3 хүн хөрсний гулгалт болсны улмаас амиа алджээ.
БНСУ-ын эрх баригчид онцгой байдалд хариу арга хэмжээ авах хамгийн өндөр буюу 3 дугаар түвшнийг 8 дугаар сарын 2-нд зарлажээ. Сөүл хотын засаг захиргааны захирамжид дурдсанаар, Ханган гол үерлэсний улмаас явган хүний зам, гүүр усанд автах аюултай байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөнийг хоригложээ.
СӨҮЛ. /TASS/