М.Энхсайханд оногдуулсан ялыг хэвээр үлдээв

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр М.Энхсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.

Сэтгэгдэл бичих