ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид энэ сарын 30-нд нийт 249 хүний сорьцод коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн /2020.07.31/ ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тодруулбал, Сөүл-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 29-нд ирсэн 164 хүний эхний шинжилгээ, ажиглах байранд тусгаарласан 41, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 8, тандалтын зорилгоор 2, Алтанбулагаар орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарласан 2 хүний давтан шинижилгээнд коронавирус илрээгүй аж.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 215 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 66 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, хүндэвтэр 3, нэг нь хүнд байна" гэсэн юм.