Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хиймэл нууранд хоёр иргэн осолдож амь насаа алдсан байна.
Тодруубал, тус аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 22 км-ийн зайд орших Шаврын гол хэмээх газарт тус аймгийн харьяат 21 настай эрэгтэй Б, 16 настай эрэгтэй Н нар хиймэл нуурыг сонирхож очоод осолджээ. Энэхүү ослын дуудлагыг тус аймгийн ойнгой байдлын газар долоодугаар сарын 29-ний 19:10 цагт хүлээн авсан байна. Ингэснээр тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22:20 минутад очиж эрлийн ажиллагааг эхлүүлсэнээр 23:50 цагт Б-ийн цогцсыг, 30-ны 02:28 цагт Н-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай ОБГ-аас мэдээллээ.