“Beidou” навигацийн системийг бүрдүүлж дууссанаа зарлав

оруулсан Алсын Хараа

 Дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх “Beidou” навигацийн системийг бүрдүүлж дууссан бөгөөд эцсийн байдлаар ашиглалтанд оруулж байгаа тухай БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгджээ. Гурав дахь үеийн хиймэл дагуулуудын системийн үйл ажиллагааг таниулах ёслолын арга хэмжээнд өндөр дээд албан тушаалтнууд оролцжээ.

“Гурав дахь үеийн системийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг мэдэгдэж байна” хэмээн Си Жиньпин мэдэгджээ.

Тийнхүү Хятадын эрх баригчид хөтөлбөрийг хэрэгжүүлэх эцсийн шат өндөрлөж буйг мэдэгдсэн байна. “Энэ нь манай улсын шинжлэх ухаан, технолгийн хүчин чадлыг батлан харуулж байгаа бөгөөд Хятадын ард түмэн дэлхий дахины хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж буй явдал юм” гэж БНХАУ-ы Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ онцлон тэмдэглэжээ.

Хятад “Beidou” навигацийн системийнхээ хамгийн сүүлийн 55 дахь хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас "Чанжэн-3В" зөөгч пуужингаар 6 дугаар сарын 23-нд  хөөргөжээ. БНХАУ “Beidou” навигацын системийн хиймэл дагуулуудыг 2000 оноос тойрог замд оруулж эхэлсэн бөгөөд "BDS-1", "BDS-2", "BDS-3" гэсэн гурван үеийн сансрын аппаратуудыг тойрог замд байрлуулсан байна.

БЭЭЖИН. /TASS/

Сэтгэгдэл бичих