Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос коронавирус илэрч, Монгол Улсад "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 288 болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "Вирус илэрсэн жолооч нь 39 настай бөгөөд Казахстан улсын иргэн юм. Түүнийг ХӨСҮТ-д эмчилж байна. Улсын хэмжээнд өчигдөр 709 хүнд шинжилгээ хийснээс 708-д нь вирус илрээгүй. Үүнд энэ сард тусгай нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн давтан шинжилгээний хариу багтаж байгаа" гэлээ.

Мөн коронавирусээр халдварласан 20-24 насны 3 иргэн эдгэрч, өчигдөр ХӨСҮТ-ээс дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан 288 тохиолдлоос нийт 217 нь эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 71 хүн эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих