Банк хоорондын төлбөр, тооцооны 942.4 сая төгрөгийн шимтгэл хураамжаас иргэдийг чөлөөлжээ

оруулсан Алсын Хараа

Монголбанкнаас COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулсан билээ.

Үүнээс хойш буюу 4 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний хооронд 15.7 сая удаагийн гүйлгээгээр банк хоорондын төлбөр, тооцооны 942.4 сая төгрөгийн шимтгэл хураамжийг хэрэглэгчдээс авалгүй, чөлөөлжээ.

Энэхүү шийдвэр нь иргэдийг цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэхийг идэвхжүүлэх зорилготойг албаныхан хэлж байв.

Сэтгэгдэл бичих