Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ сарын 17-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтай танилцаж, алба хаагчидтай уулзжээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, зорилтыг биелүүлэхэд алба хаагчдын үүрэг оролцоо чухал. Цаашид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгах, ирэх жил салбарын алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллана” хэмээв.
Мөн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй зохион байгуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх бодлогын болон үндсэн чиг үүргийн талаар тодорхой үүрэг чиглэл өгчээ.
Уулзалтын төгсгөлд алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.