Афганистанаас ирсэн 25 энхийг сахиулагчаас коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

Афганистан улсаас энэ сарын 12-нд эх орондоо ирсэн 25 энхийг сахиулагчаас коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  мэдээллээ.

Үүний өмнө 28 энхийг сахиулагчаас короновирус илэрч, эмчилгээнд хамруулсан. Ингэснэээр Афганистан улсаас ирсэн нийт 113 энхийг сахиулагчийн 53-т нь коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 287 боллоо. Коронавирусээр халдварлан ХӨСҮТ-д эмчлүүлж буй 69 иргэний биеийн байдал хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна.

Улсын хэмжээнд өчигдөр 4 лабораторид 555 сорьцод шинжилгээ хийхэд, 530 нь коронавирус илрээгүй байна. Тодруулбал, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 182 иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 28 хүн, нутаг буцаж буй БНХАУ-ын 240 иргэнээс коронавирус илрээгүй. Мөн идэвхтэй тандалтын зорилгоор Дорноговь аймаг, Баянгол дүүргийн 9 иргэн, Сэлэнгэ аймагт аймагт тусгаарлагдсан 2 хүн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ.

Сэтгэгдэл бичих