Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдаар томиллоо.
1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
3. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
4. ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав
5. ХНХ-ын дэд сайд С.Зүльфикар
6. БХБ-ын дэд сайд Э. Золбоо
7. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
8. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
9. Соёлын дэд сайд М.Батбаяр
10.УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал
11.ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь
12.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
13.Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа
Мөн өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов.