“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ КАБИНЕТЫГ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА.

оруулсан Алсын Хараа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК  Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, 2020 оны Хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд Даланзадгад хотын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн мэдээлэл зүй кабинетыг бүрэн тохижууллаа.
Өмнөговь аймаг 2020 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотой тус ажлыг 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Ж.Даваахүү нар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөв.

Сэтгэгдэл бичих